МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал завсарлаад, дөнгөж сая эхэллээ. Одоо До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар мэдүүлгээ өгөх юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал завсарлаад, дөнгөж сая эхэллээ. Одоо До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар мэдүүлгээ өгөх юм. Яг одоо шүүгдэгч Д.Дуламсүрэн мэдүүлгээ өгч байна. Тэрээр “Намайг 2011 оноос эхлэн зургаан сар орчим гэрчээр дуудсан. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн яллагдагчаар татсан. Намайг “Өргөө” зочид буудлыг бусадтай бүлэглэн завшсан хэмээн ял төлөвлөж байгаа. Би үүнийг эсэргүүцсээр ирсэн. Одоо ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдүүлгээ өгч байна.
Б.Чимэг