
Тэрбээр эхний тойрогт Палау улсын жүдоч Женнифер Энсоныг 51 дэх секундэд цэвэр, улмаар Финляндын Йоханна Илиненийг дахин цэвэр ялсан бөгөөд хэсгийн аваргын төлөө 63 кг-ын жингийн чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдээд буй, дэлхийн хошой аварга, Францын жүдоч Жевриз Эманетай цаг сунган барилдаж, шүүгчдийн шийдвэрээр ялсан билээ.
Одоо тэрбээр хүрэл медалийн төлөө жингийнхээ чансааны тэргүүн бөх, дэлхийн хошой аварга, Японы жүдоч Ёшиэ Уэнотой барилдана.
Э.Мөнх