
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсэг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говиор 29-34 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.