Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдах магадлалтай байна. Өчигдөр УИХ-ын Тамгын газар чуулганы бэлтгэл ажлыг хангасан ч хуралдаагүй.

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдах магадлалтай байна. Өчигдөр УИХ-ын Тамгын газар чуулганы бэлтгэл ажлыг хангасан ч хуралдаагүй. Тиймээс цаг нь тодорхойгүй байгаа ч өнөөдөр УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулах магадлал өндөр байна. Ямартаа ч өнөөдөр чуулган хуралдвал МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшсэн О.Баасанхүү, Ц.Цолмон нар УИХ-ын гишүүний тангараг өргөх юм. Мөн зарим байнгын хороодыг байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Өчигдөр үдээс өмнө МАН-ын УИХ дахь гишүүд хуралдсан ч чуулганд оролцох талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй юм.
Б.Баяр