

ОУХМ, МУГТ У. Мөнх-Эрдэнэ "Лондон-2012"-ын зуны XXX олимпийн наадмын боксын тэмцээны эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдөж эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Тэрээр Чехийн тулаанч Зденек Хладекийг 20:12 (6-3, 7-5, 7-4) харьцаатай илүүрхэн, буулгаж авсан юм. Тэрбээр наймдугаар сарын 4-ний 21.45 цагт /Монголын цагаар тавны үүрээр 04.45 цагт/ шөвгийн 16-д Мавританы боксчин Рикарно Колинтой тоглохоор учраа таарчээ.