
Тайваны Ченг Кунг Үндэсний Их Сургуулийн дэд захирал профессор
Jiunn-Jong өнгөрсөн сарын сүүлчээр манай улсад хүрэлцэн ирж нийслэлийн
3 болон 2 дахь шатлалын эмнэлгийн нян судлалын лабораторийн өнөөгийн
байдалтай танилцсан билээ. Тэгвэл энэхүү уулзалтынхаа олон ажлыг хийхээр
төлөвлөжээ.

Тайваны Ченг Кунг Үндэсний Их Сургуулийн дэд захирал профессор Jiunn-Jong өнгөрсөн сарын сүүлчээр манай улсад хүрэлцэн ирж нийслэлийн 3 болон 2 дахь шатлалын эмнэлгийн нян судлалын лабораторийн өнөөгийн байдалтай танилцсан билээ. Тэгвэл энэхүү уулзалтынхаа олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүнд, Эмнэлзүйн практикт зонхилон тохиолдож буй Грам сөрөг бактерийн эмийн тэсвэржилтийн тархварзүй, тэсвэржилтийн молекул механизмыг судлах, түүнчлэн эмнэлгийн орчинд олон эмэнд тэсвэржсэн бактерийн халдварын дэгдэлт гарч буй эсэхийг тогтоох, голомтын молекул эпидемиологийн судалгааг хийхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Судалгаанд Улаанбаатар хотын НЭМГ-ын харьяа 2 дахь шатлалын эмнэлэг (Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ЭМН болон Клиникийн нэгдүгээр амаржих газар, Налайх дүүргийн ЭМН)-ийн бактериологийн лабораторид эмнэлзүй болон эрүүлзүйн шинжилгээгээр өсгөвөрлөгдсөн Грам сөрөг бактерийн омгийг хамруулахаар болжээ. Анхан шатны ялган дүйлт болон антибиотикийн мэдрэмжийг тогтоох шинжилгээ эмнэлэг тус бүрийн бактериологи лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд хийгдэх ба зүйлийн түвшин дэх нарийвчилсан ялган дүйлт, антибиотикийн мэдрэмжийн дэлгэрэнгүй шинжилгээ болон бүх молекул биологийн шинжилгээг ЭМШУИС-ын лабораторийг тулгуурлан хийнэ. Молекул биологийн баталгаажуулах шинжилгээ болон нарийвчилсан зарим шинжилгээг Тайваны Ченг Кунг Үндэсний Их Сургуулийн Анагаахын Лаборатори, Биотехнологийн тэнхим, Солонгос Улсын Ёнсей Их Сургуулийн Эмнэлзүйн Лабораторийн Тэнхим, Антибиотикийн Тэсвэржилтийн Судалгааны Төвтэй хамтран гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Д.Ундрах 24tsag.mn