зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ-т шалгагдсан 11 засаг даргын тав нь хэргээ шийдүүлэх үлдлээ

2012-8-01
0
ЖИРГЭХ
Он гарсаар АТГ “задарсан” гэгдээд буй аймаг, дүүргийн Засаг дарга нарыг “эрүүдэж” эхэлсэн. Энэ хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн 11 засаг даргын хэргийг шалгаж, зургаан засаг даргын хэргийг эцэслэн шийджээ. Харин таван засаг даргын хэрэг шийдэгдээгүй байгаа юм байна. Ингээд засаг дарга нарын хэрэг хэрхэн шийдэгдсэн, ямар шатандаа явааг эргэн сануулж байна.
    Он гарсаар АТГ “задарсан” гэгдээд буй аймаг, дүүргийн Засаг дарга нарыг “эрүүдэж” эхэлсэн. Энэ хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн 11 засаг даргын хэргийг шалгаж, зургаан засаг даргын хэргийг эцэслэн шийджээ. Харин таван засаг даргын хэрэг шийдэгдээгүй байгаа юм байна. Ингээд засаг дарга нарын хэрэг хэрхэн шийдэгдсэн, ямар шатандаа явааг эргэн сануулж байна.

22f0ba09dc1537fbigУвсын Засаг даргын хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ

   Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг төсвийн мөнгө шамшигдуулсан гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2-3 жилийн хорих ял оноогоод байсан. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Тэдний гомдлыг тун удахгүй Нийслэлийн шүүхэд хэлэлцэх юм. Өмнө нь хоёр удаа хэлэлцэхээр товлогдсон ч өмгөөлөгч ирэх боломжгүй, шүүгч гадаад явсан гэх шалтгаанаар хойшлоод бйасан юм. Э.Цасчихэрийг Увс аймагт барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 км, Тээлийн голын зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая төгрөг завшсан, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллээр АТГ-т шалгаж, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албан тушаал эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр ялласан юм.
22f0ba09dc1537fbig
Багануур дүүргийн Засаг даргын хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

    Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирыг Газрын тухай хууль, тогтоомжоор тогтоосон журмыг зөрчиж газар олгосон гэсэн үндэслэлээр АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Одоогоор уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Мөн дүүргийн таван хороонд тус бүрийг нь 90 сая төгрөгөөр тооцон 450 сая төгрөгөөр эдэлгээ даах Япон, Солонгос машин сонгох чиглэл нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн ч Хятадаас машинуудаа нийлүүлсэн хэрэгт давхар шалгаж байгаа аж.

22f0ba09dc1537fbigӨмнөговь аймгийн Засаг даргын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

    Өмнөговь аймгийн МАН-ын хорооныхон Засаг дарга Б.Бадрааг дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэж үзэж Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан. Уг гомдлын дагуу АТГ-аас Б.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн ч прокуророос түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Б.Бадрааг Өмнөговь аймагт 14 километр хатуу хучилттай зам тендерийг өөрийн хөрөнгө оруулалттай “Далан говь” компанид өгч мөнгийг хувьдаа завшсан. Мөн Б.Бадрааг төсвөөс 180 сая төгрөг хувьдаа завшсан хэмээн шалгаж байжээ.

22f0ba09dc1537fbig
Орхон аймгийн Засаг даргыг Улсын дээд шүүхээс цагаатгав

    Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутган анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь 2 жил хасч, 3 жил 6 сар хорих ял оногдуулаад байсан. Гэвч Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож, цагаатгасан билээ.

chandmaniДундговь аймгийн Засаг даргын хэрэгт эрүү үүсгэхээс татгалзжээ

    Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-т Дундговь аймгийн 70 жилийн ойгоор цугларсан хандивын мөнгийг тус аймгийн Засаг дарга Д.Чандмань хувьдаа завшсан байж болзошгүй гэх гомдол иржээ. Гомдлын дагуу АТГ-аас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

СХД-ын Засаг даргын хэрэг мөрдөн байцаалтад буцав

22f0ba09dc1537fbigСонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Түүнийг 2006 оноос хойш Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм. Улмаар Улсын дээд шүүхээс харьялал тогтоон, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч тус шүүхээс Ц.Болдыг буруутгаж буй ялын зүйлчлэл болон учруулсан хохирол нь тогтоогдохгүй байна хэмээн мөрдөн байцаалтад буцаажээ.

22f0ba09dc1537fbigНалайх дүүргийн Засаг даргын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

    Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийг 320 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдсан байж болзошгүй хэмээн ИТХ-ын 25 гишүүнээс найман гишүүн нь шалгуулах хүсэлт гаргасны дагуу АТГ-аас шалгасан байдаг. Мөн “Сеогёонг” компаниас “булаасан” газраа “Жэхуан групп”-ийнхэнд 300 мянган ам.доллараар “зарах” санал тавьсан. Мөн газрын гэрчилгээ өгөхөөс өмнө урьдчилгаа төлбөр хэрэгтэй гэдгийг ч хэлсэн зэрэг мэдээллээр шалгаж байсан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад дээрх мэдээллүүд тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас Б.Баяндэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын ялыг хөнгөрүүллээ22f0ba09dc1537fbig

    Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг тус аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргалаас хоёр сая төгрөгийн авлига авсан хэмээн 5.1 жилийн ял оноосон юм. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Нийслэлийн шүүхээс хэлэлцэж, Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотнын найздаа хувьчлахын тулд Өмч хувьчлалын комисс болон удирдлагадаа байгаа албан тушаалтнуудад хууль бус шаардлага тавьж, дарамталсан нь мөрдөн байцаалтын явцад тогдоогдоогүй хэмээн анхан шатнаас оноосон 5.1 жилийн хорих ялыг 2.6 жил болгон хөнгөрүүлжээ.

Х22f0ba09dc1537fbigовд аймгийн Засаг даргын хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

    Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдавааг АТГ-аас БНХАУ-аас аймгийнхаа гэрэлтүүлгийн хэрэгслийг авч, оронд нь их хэмжээний загас бариулах зөвшөөрөл өгсөн, Хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой, мөн хэд хэдэн тендер будилаантуулж, танил талдаа давуу эрх олгосон хэрэгт буруутган шалгаж байгаа. Түүний хэрэгт одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

    22f0ba09dc1537fbigГовь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярын хэрэгтэй Сонгинохайрхан дүүргийн шүүгчид танилцаад, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, зүйлчлэлийг тодруулах шаардлагатай хэмээн мөрдөн байцаалтад буцаажээ. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн бараа, ажил үйлчилгээг тендергүйгээр худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгосон хэрэгт буруутган АТГ-аас шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан билээ. Хэргийг сануулбал, түүнийг ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрх олгосныг “Агсу-Алтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 100 саяыг нь хувьдаа завшсан хэмээн буруутгасан юм.

22f0ba09dc1537fbigӨвөрхангай аймгийн Засаг даргын хэргийг хэрэгсэхгүй болгов

    Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэнг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хууль бус үйлдэл хийж байгааг эсэргүүцэн тус аймгийн АН-аас мэдэгдэл гаргаж, АТГ-т шалгуулсан. Гэвч АТГ-аас шалгасны эцэст гэм буруутай нь тогтоогдоогүй учир хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    4 цаг 48 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    12 цаг 58 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    13 цаг 2 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    13 цаг 7 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    13 цаг 10 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК