Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалтын VIII экспо ирэх сарын 6-11-ний
хооронд БНХАУ-ын Чанчунь хотын “Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төв”-д
болно.

Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалтын VIII экспо ирэх сарын 6-11-ний хооронд БНХАУ-ын Чанчунь хотын “Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төв”-д болно. Энэ нь Зүүн хойд Азийн орнуудыг хамардаг аж. Уг үзэсгэлэн мөн хуралд оролцох орнуудын тоо нэмэгдсэн бөгөөд Хятад, Өмнөд Солонгос, Япон, Монгол, ОХУ, Тайвань, Хонгконг, Макао, Малайз улсын 100 гаруй мянган бизнес эрхлэгчид оролцох юм байна. Энэхүү арга хэмжээний зорилго нь Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалтыг татахад чиглэдэг. Олон улсын хуралд оролцох аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд бүртгэж байгаа ажээ.
Д.Ундрах 24tsag.mn