
Лондонгийн олимпийн наадам таван өдөр үргэлжилж, олон тамирчин медаль аваад байна. Өнөөдрийн байдлаар медалийн жагсаалтыг Хятад 23 медалиар тэргүүлж байна. Тус улс энэ олимпод анхны алтан медалийг авсан билээ. АНУ мөн 23-н медаль авсан ч чанарын хувьд хятадуудаас бага байгаа юм. Харин гуравдугаар байрт Францын тамирчид 11 медальтайгаар бичигдэж байна. Тэгвэл Монгол улс өнөөдрийн байдлаар жүдо бөхийн нэг хүрэл медальтайгаар 34-т жагсаж байгаа юм.

Б.Баяр