
Өчигдөр БОАЖЯ-наас модны хулгайтай тэмцэх ажлын хүрээнд УМБГ-ын Байгаль
хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст “Land Cruiser-100”
болон фургон автомашин гардуулсан юм.

Өчигдөр БОАЖЯ-наас модны хулгайтай тэмцэх ажлын хүрээнд УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст “Land Cruiser-100” болон фургон автомашин гардуулсан юм. “Модны хулгайг дан ганц байгууллагын хүчин чармайлтаар шийдэхэд хэцүү. Тийм учраас бид цагдаагийн байгууллагатай зөвшилцөж, тэдний дэмжлэгтэйгээр ажиллаж байна. Хулгайн машин шөнө дөлөөр холуурхан өнгөрөхөд постонд байгаа хүмүүс хараад тэмдэглэхээс цаашгүй. Өөрөөр хэлбэл, пост байгуулж, үргүй зардал гаргаснаас хөдөлгөөнт харуулыг бий болгох нь илүү ашигтай” хэмээн БОАЖ-ын сайд Х.Цогтбаатар ярилаа. Энэ үеэр сайд модны хулгайтай тэмцэх ажилд идэвх зүтгэл гаргаж сайн ажилласан цагдаа нарыг урамшуулахаар болсноо дуулгалаа. Тодруулбал, таван зөрчил илрүүлбэл нэг сая төгрөгөөр шагнах аж. Мөн модны хулгайн чиглэлээр эрэн сурвалжилж, хамгийн сайн нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлчдийг 25 сая төгрөгөөр шагнахаар болжээ.
Д.Ундрах 24tsag.mn