
МАН-ын УИХ дахь гишүүд өнөөдөр зарлагдсан УИХ-ын чуулгантай зэрэгцэн 11 цагт хурлаа хийхээр болжээ. АН-ын зүгээс мэдээлэл хийж МАН-ын гишүүдийн зүгээс тавьсан гурван хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэн. Тиймээс МАН-ын гишүүд цаашид ямар алхам хийхээ энэ хурлаар хэлэлцэх бололтой. Тус намын зүгээс УИХ-ын даргыг сонгох процессийг дахин явуулах, Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн асуудлыг яаралтай шийдэх, таван тойрогт дахин гараар санал тоолох хэрэгтэй гэсэн юм.
Б.Баяр