
“London Mining plc” компани Сьерра-Леон дахь төмрийн хүдрийн “Марампа” уурхайд нэмэлт олборлолт хийхээр болжээ.

“London Mining plc” компани Сьерра-Леон дахь төмрийн хүдрийн “Марампа” уурхайд нэмэлт олборлолт хийхээр болжээ. Энэ хүрээнд гүйцэтгэгч “Blackrock World Mining” компаниас 110 сая ам.доллар авчээ. Үүний хариуд тус уурхайн ашгийн хоёр хувийг өгч байхаар тохиролцсон байна. “London mining”-ийн ерөнхийлөгч Craema Hossie “Марампа”-гийн жилийн олборлолтыг есөн сая тонн болгож өргөжүүлэх санал нь санхүүгийн хувьд улам бэхжих боломжийг бий болгоно гэж үзэж байгаа аж. Мөн тэрээр “Энэ бол хөрөнгийг нэмэгдүүлэх хамгийн сайн арга зам. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасанд нөлөөлөхгүй бөгөөд харин ч 1.6 тэрбум ам.долларын илүү ашиг олох боломжтой” хэмээн ярьжээ. Энэхүү санхүүгийн зөвшилцөл нь Марампад томоохон дэмжлэг болох төдийгүй хараахан ашиглаж чадахгүй байгаа баялгийг олборлоход чухал нөлөөтэй аж. Марампагийн жилийн олборлолтыг есөн сая тонн болгож нэмэгдүүлэхээр 310 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn