
Туялзуур сэлэмний хүнд сэлэмний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Украины сэлэмчин Яна Шемякина аварга боллоо.

Туялзуур сэлэмний хүнд сэлэмний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Украины сэлэмчин Яна Шемякина аварга боллоо. Тэрээр “Бээжин 2008” наадмын аварга Брита Хайдеманыг ялж аварга болсон бол эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт ОХУ болон Румыний тамирчдыг ялж шөвгийн наймд шалгаран үлджээ.
Ингээд дахин Румыний тамирчинтай учраа таарч ялсанаар хагас шигшээд шалгарсан. Дараа нь дэлхийн чансааны номер нэг Хятадын тамирчин Юү Же Сунг 13-14 харьцаатай ялж аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм.
Ц.Болор