
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хурал болно. Хурлаар Монгол болон Казахстан улсын хооронд Харьяат болох, харьяатаас гарах хялбарчилсан журам, хоёрдмол харьяалал үүсэхээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийн төсөл, Дамжуулан зээлдүүлэх гэрээний тухай, зарим тусгай зөвшөөрлийн тухай, Монголын оюутны III их наадам зохион байгуулах тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Энэ дунд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд 2008-2012 онд ажилласан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд улсын эдийн засаг, нийгэмд гарсан хөгжлийн гол ахиц өөрчлөлтүүд, өнөөгийн байдал”-ийн талаар мэдээлэл танилцуулна.
Б.Баяр