
Ираны шүүх санхүүгийн луйвар хийж, улсын төсвөөс 2,6 тэрбум доллар завшсан дөрвөн хүнд цаазаар авах ял оноолоо

Ираны шүүх санхүүгийн луйвар хийж, улсын төсвөөс 2,6 тэрбум доллар завшсан дөрвөн хүнд цаазаар авах ял оноолоо. Энэ хэрэгт холбогдсон өөр хоёр хүнд 33,25 жилийн хорих ял өгчээ. Эдгээр хүмүүс санхүүгийн хуурамч бичиг баримт ашиглан Saderat банкнаас 2.6 тэрбум доллар залилсан нь илэрсэн юм. Ираны санхүүгийн түүхэнд байгаагүй том луйвар хийсэн гэмт этгээдүүд залилсан мөнгөөрөө пүүс, компанийн актив, хувьцааг худалдан авсан байжээ.
Д.Ундрах 24tsag.mn