
Монгол Улсын Их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс энэ сарын
16-17-нд “Монгол судлал-шинэ чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний
бага хурлыг зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын Их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс энэ сарын 16-17-нд “Монгол судлал-шинэ чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлын зорилго нь монгол судлалд тулгамдаж буй асуудлыг хөндөх, түүнийг хэрхэн шийдэх талаар шинэ санаа, дүгнэлт дэвшүүлэх, монгол судлаачдын арга барил, туршлагыг нэмэгдүүлэх аж. Мөн ахмад эрдэмтдээс суралцах, гадаад харилцааны төвшинд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, шинэ баримт хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд нэвтрүүлэхээр зорьж байгааг зохион байгуулагчид хэлж байна.
Д.Ундрах 24tsag.mn