

Тус сургуулийн оюутнууд хүйсийн ялгавартайгаар адилхан дүрэмт хувцас өмсдөг байсан. Харин одоо эмэгтэй оюутнууд хичээлдээ банзал өмсөөд зогсохгүй цагаан цамц, өндөр өсгийт, өмд гээд бараг хүссэн бүхнээ өмсөх боломжтой болж байгаа гэнэ.
Дэлхийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох тус сургуулийн эрэгтэй оюутнууд ч ялгаагүй дүрэмт хувцсанд баригдах шаардлагагүй болсон бөгөөд гагцхүү бараан өнгийн хослол, цасан цагаан өнгийн болон эрвээхэй зангианаас татгалзах ёстой аж. Тэд дотоод дүрмээ ийн гэнэт өөрчилсөн шалтгаанаа, “Нийгэм дэх хоёр хүйстний асуудлаас болсон.
Мөн эсрэг хүйстнийхээ хувцсыг өмсөх сонирхолтой залуусыг ч бодолцсон” гэжээ. Өмнө нь их сургуулийн дүрэмт хувцаснаас татгалзсан оюутанд тусгай шийтгэл оногдуулдаг байсан юм.
Ц.Болор