
Удахгүй хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор наймаачид төдийгүй хувь хүмүүс урд хөршийг зорих нь ихэсдэг.

Удахгүй хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор наймаачид төдийгүй хувь хүмүүс урд хөршийг зорих нь ихэсдэг. Тэгвэл энэ талаар багахан мэдээлэл хүргэхэд, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд өдөр бүр 16.30 цагаас 27 вагон явж байгаагаас хоёр нь тээшийнх аж. Зун, өвөл зорчигчдын урсгал нэмэгдсэн үед нэмэлт вагон гаргаж үйлчилдэг байна. Долоо хоног бүрийн даваа, баасан гарагт 20.00 цагаас Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд экспресс, мягмар, лхагва, бямба гарагт 20.00 цагаас 44 дүгээр галт тэрэг нэмэлтээр явахаар болжээ. Мөн олон улсын Улаанбаатар-Эрээний чиглэлд вагон явж байгаа. Тэгэхээр тасалбар түгээх ачааллыг багасгахын тулд вокзалын ажилчид өглөө 06.00 цагаас ажиллаж байгаа гэнэ. УБТЗ-ын бүх чиглэлийн тасалбарын 50 хувийг хоёр сарын өмнөөс бичиж байгаа юм байна. Түүнчлэн, УБТЗ-ынхан саяхнаас орон нутгийн тасалбар худалдаалах кассын дэргэд 24137, вокзал дотор 24193, 24194 утсыг иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор ажиллуулж эхэлжээ.
Д.Ундрах 24tsag.mn