
Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтууд боллоо.

Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтууд боллоо. АНУ-ын шигшээ Тунисийг илт давуу хожиж шилдэг гэдгээ дахин харуулсан бол Аргентинчууд хожигджээ. Хэсгийн гурав дахь тоглолтууд маргааш болно.
А хэсэгт дараах оноолтоор тоглолт үргэлжилсэн байна.
Литва – Нигери 72:53 /Лит: Сонгайла 12 оноо, Ниг: Диогу, Аль Амину 12 оноо/
Франц – Аргентин 71:64 /Фра: Паркер 17 оноо, Арг: Жинобили 26 оноо/
Тунис – АНУ 63:110 /Тун: Бен Ромдан 22 оноо, АНУ: Лав, Энтони 16 оноо/
Ц.Болор