МАХН-ын дарга Н.Энхбаярын нарын хурал гэрчүүдийн мэдүүлгээр үргэлжилж байна. Хурлыг шууд дамжуулж байсан ч гэрчүүд мэдүүлэг өгч байгаа учраас түр хаажээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярын нарын хурал гэрчүүдийн мэдүүлгээр үргэлжилж байна. Хурлыг шууд дамжуулж байсан ч гэрчүүд мэдүүлэг өгч байгаа учраас түр хаажээ. Учир нь гэрчүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм байна. Гэрчээр Д.Чойжамц, Ц.Баатарсайхан, Биндэръяа, Б.Эрдэнэбилэг, Н.Баасанжав, Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, М.Бадамжунай, Х.Наранхүү нар дуудагдсан ч Д.Чойжамц Лондонд байгаа, харин Ц.Батбаяр, Н.Болормаа, Х.Наранхүү нар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа учир боломжгүй гэсэн билээ. Харин УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил өчигдөр ирсэн ч өнөөдрийн гэрчүүд мэдүүлэг өгөх үеэр ирээгүй байлаа.
Б.Чимэг