

400 метрийн холимог сэлэлтийн тэмцээнд энэ удаагийн эрэгтэйчүүдийн алтан медалийг хүртсэн Райан Лохтегийн амжилтыг эвдэж, дэлхийн нийтийг цочирдуулсан юм. Олон мэргэжилтнүүд, тэр дундаа америкийн дасгалжуулагч түүний энэ амжилтыг тун таагүй хүлээн авсан юм.
Тэгвэл өчигдөр Шивень 200 метрийн холимог төрөлд түрүүлэн, алтан медалийнхаа тоог нэгээр нэмсэн байна. Мөн түүний сэргээшийн шинжилгээний хариу цэвэр гарчээ. Иймд Их Британийн олимпийн хорооны тэргүүн “Бид түүний авьяасыг үнэлэх ёстой” гэсэн байна.
Ц.Болор