
“Рио Тинто” компани “Айвенхоу Майнз”-ын 51 хувийг албан ёсоор
эзэмшихээр болов. Улмаар “Рио Тинто” өчигдөр тус компанийн 133.6 сая
ширхэг хувьцааг нэгжийг нь долоон ам.доллараар үнэлэн, нийт 935 сая
ам.доллараар худалдан авчээ.

“Рио Тинто” компани “Айвенхоу Майнз”-ын 51 хувийг албан ёсоор эзэмшихээр болов. Улмаар “Рио Тинто” өчигдөр тус компанийн 133.6 сая ширхэг хувьцааг нэгжийг нь долоон ам.доллараар үнэлэн, нийт 935 сая ам.доллараар худалдан авчээ. Хоёр тал энэ оны эхээр 1.8 тэрбум ам.долларын санхүүгийн гэрээ байгуулсан бөгөөд үүнийг Оюутолгойн бүтээн байгуулалтад зарцуулах юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Айвенхоу Майнз” дахь өөрийн хувийг “Рио Тинто” 62 болгохоор зэхэж байгаа аж. “Айвенхоу Майнз” “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулахын тулд “South Gobi resource” дахь өөрийн хувьцааг “Chalco”-д худалдсан гэж ажиглагчид үзэж байна. Торонтогийн хөрөнгийн бирж дэх “Айвенхоу Майнз”-ын хувьцаа 10 центээр буурч, 8.68 ам.доллар болжээ.
Д.Ундрах 24tsag.mn