
Apple-ийн онлайн сургалтын каталоги “iTunes U” шинэчлэгджээ. iTunes U-д
ямар ч багш нар бүртгүүлэх эрхтэй ба аудио болон видео хичээл,
хичээлийн хуваариа байрлуулах боломжтой аж.

Apple-ийн онлайн сургалтын каталоги “iTunes U” шинэчлэгджээ. iTunes U-д ямар ч багш нар бүртгүүлэх эрхтэй ба аудио болон видео хичээл, хичээлийн хуваариа байрлуулах боломжтой аж. Мөн багш нар сурагчдаа урьж, хуваарилах боломжтой болсон байна.Сурагчид болон оюутнууд энэхүү арр-ийн тусламжтай хичээлийн төлөвлөгөөгөө харж, мөн хоцорсон, үзэж амжаагүй хичээлээ нөхөж судлах боломжтой.
Нэгдүгээр сард iTunes U дээр зургаан их сургуулийн 100 гаруй курс хичээл байрласан ба түүнээс хойш iTunes U арр нь нийт 14 сая удаа татагдсан бол харин одоо 125 гаруй коллеж, их сургуулиуд iTunes U-д нэгджээ. iTunes U-г iPad болон ухаалаг гар утаснаас хэрэглэх боломжтой бөгөөд энэхүү хөтөлбөр нь багш, сурагчдын “онлайн анги” гэсэн үг юм.
Ц.Болор