Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг цөөнгүй бүртгэгджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд оршин суух 28 настай эмэгтэй Б долоон давхрын тагтан дээрээс унаж амиа алдсан байна.

Мөн Баянхонгор аймгийн иргэн 21 настай эрэгтэй Ч мориндоо өшиглүүлэн гэмтжээ. Түүнийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн боловч гэмтлээ даалгүй нас барсан байна.
Түүнчлэн Завхан аймагт “Хьюндай” маркийн машин онхолдож 52 настай эрэгтэй Э нас барсан бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газар УБ хотын харьяат 30 настай эрэгтэй А цахилгаан мотор засч байгаад цахилгаанд цохиулж нас барсан байна. Уг хэргүүдийг харьяа аймаг, дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг