
Маргааш Монгол Япон төвийн хурлын танхимд залуу судлаачдын анхдугаар
форум болно. Тус форум нь “Шинэ зууныг угтсан Япон, Монгол” нэртэйгээр
өрнөх бөгөөд Монголын түүх, соёл судлалын нийгэмлэг, Монгол Улсын
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс зохион байгуулж байгаа юм.

Маргааш Монгол Япон төвийн хурлын танхимд залуу судлаачдын анхдугаар форум болно. Тус форум нь “Шинэ зууныг угтсан Япон, Монгол” нэртэйгээр өрнөх бөгөөд Монголын түүх, соёл судлалын нийгэмлэг, Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс зохион байгуулж байгаа юм. Залуу судлаачдын анхдугаар форумд манай улсаас 10 залуу судлаачид оролцож байгаагаас гадна Япон, Хятад, Өвөр Монголын судлаачид, БНСУ-ын 8 залуу судлаач оролцож илтгэл тавих аж.
Д.Ундрах 24tsag.mn