
Нийслэлийн хөдөлмөрийн газраас оюутнуудыг ажилд зуучлах хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа билээ.

Нийслэлийн хөдөлмөрийн газраас оюутнуудыг ажилд зуучлах хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа билээ. Тус хөтөлбөр нь 2009-2011 онд “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр” нэртэйгээр хэрэгжиж эхэлсэн. Харин 2012-2015 оныг “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр” болгон үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа аж. Үүний хүрээнд оюутнуудыг хөдөлмөр эрхлэх боломжоор ханган, ажлын байранд зуучилж өгөх олон ажил санаачлан хийж байна. Одоогоор 100 гаруй ажлын байр байгаа юм байна. Үйлдвэр болон үйлчилгээний салбарын ажлын байрууд юм.
Ц.Болор
Сэтгэгдэл (2)