
Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дэргэдэх “Нийслэлийн хүүхдийн
холбоо”-ны сурагчид үе тэнгийнхээ хүүхдүүдэд туслах зорилгоор “Эрин
үеийн эзэд” төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр болжээ.

Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дэргэдэх “Нийслэлийн хүүхдийн холбоо”-ны сурагчид үе тэнгийнхээ хүүхдүүдэд туслах зорилгоор “Эрин үеийн эзэд” төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөл нь нийслэлд байдаг хүүхдийн халамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүдэд урам зориг хайрлан, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх зорилготой аж. Мөн хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нь туслах гэнэ. Энэхүү төсөл ирэх сард хэрэгжих бөгөөд 15-16 насны зургаан хүүхэд төслийг удирдан явуулах юм байна. Харин төслийг удирдаж зохион байгуулж байгаа хүн нь “Нийслэлийн хүүхдийн холбоо”-ны тэргүүн Х.Цогтбилгүүндарь аж. Тэд “Бид Их Монголын аугаа ирээдүй” уриан дор ажиллаж байна.
Д.Ундрах 24tsag.mn