
“Оюутолгой” төсөл хэрэгжиж, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа
болон бүтцийн төсөл, зам, нисэх буудал, цахилгааны шугам барьж эхэлснээс
хойш нийт археологийн 400 гаруй, палеонтологийн 80 орчим олдвор олджээ.

“Оюутолгой” төсөл хэрэгжиж, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа болон бүтцийн төсөл, зам, нисэх буудал, цахилгааны шугам барьж эхэлснээс хойш нийт археологийн 400 гаруй, палеонтологийн 80 орчим олдвор олджээ. Тухайлбал, саяхан “Оюутолгой” компанийн барьж байгаа эрчим хүчний шугамын дагуух газарт хийсэн малтлагаас хүрэл цутгамал толь олджээ. Түүнийг эрдэмтэд Зүрчидийн Алтан үеийнх гэж үзэж буй аж. Мөн гүний хоолойн орчимд хийсэн малтлагаас илэрсэн махан идэшт аварга биетний сарвууны хэсэг олджээ.
Ц.Болор