
Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсгэн байгуулагдсаны 50
жилийн ойг тохиолдуулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан рок,
попын алдарт дуучидтай хамтран “Рок, поп оддын хуралдай” тоглолт хийхээр
болжээ.

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан рок, попын алдарт дуучидтай хамтран “Рок, поп оддын хуралдай” тоглолт хийхээр болжээ. Тоглолтод гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Д.Жаргалсайхан, Ж.Алтанцэцэг, “Харанга” хамтлагийн дуучин Л.Лхагвасүрэн, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Никитон”-ы Б.Батчулуун нар оролцох бол, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Дэлгэрцэцэг нар төрийн их найрал хөгжимчидтэй хоршин тоглох юм. “Рок, поп оддын их хуралдай” энэ сарын 25-нд Соёлын төв өргөөнд болно.
Д.Ундрах 24tsag.mn