
Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал завсарлалаа. Үдээс өмнө УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, Гандантэгчилэн хийдийн Гадаад харилцаа, олон нийт эрхэлсэн дарга асан Баатар нарын гэрчүүдийн мэдүүлгийг хаалттайгаар сонссон юм. Хурлын үеэр Ц.Мөнх-Оргил мэдүүлэхдээ "Тв9 телевизийн тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр, Д.Чойжамц нарт цаад байгууллага нь бэлэглэсэн гэж сонссон. Тухайн үед би АНУ-руу явсан байсан тул энэ асуудлыг сайн мэдэхгүй" гэж мэдүүлсэн байна.
Шүүх хурал 14.10 цагаас үргэлжлэх бөгөөд гэрч Энхболдын мэдүүлгийг сонсох аж. Гэрчийн мэдүүлэг дуусвал хурлыг нээлттэй явуулна.
Б.Чимэг