
МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигын хэрэгт холбогдуулан шүүх хурал үргэлжилж байна. Үдээс өмнө Ц.Мөнх-Оргил, Баатар нарын гэрчүүдийн мэдүүлгийг сонссон. Одоо ганц Энхболд гэрчийн мэдүүлгийг сонсох үлдээд байна. Өчигдөр хурлын танхимд МАХН-ын гишүүд, дэмжигчид олон байсан бол өнөөдөр эмч Жамбалжав, хүү Э.Батшугар хоёр ирсэн байв. Сүүлийн гэрчийн мэдүүлгийг сонсож дууссаны дараа шүүх хурлыг нээлттэй явуулна.
Б.Чимэг