Швейцарийн хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч Мишель Морганелла өөрийн Твиттертээ Өмнөд Солонгосчуудыг арьс өнгөөр доромжилсон утгатай зүйлс бичсэнээс болж тэмцээнээс хасах шийдвэрийг зохион байгуулагч орны зүгээс гаргасан.
Тэрбээр өнгөрсөн ням гарагт Швейцарийн шигшээ баг БНСУ-ын хөлбөмбөгийн багийн эсрэг тоглосон тоглолтод хожигдсоны дараа Өмнөд Солонгосчуудыг үг хэлээр доромжилсон утгатай сэтгэгдэл бичжээ. Үүний дараа Твиттерээс өөрийн сэтгэгдэлийг устгаж, уучлал гуйсан ч Швейцарийн олимпийн шигшээ багийн ахлагч Жиан Жилли түүнийг Швейцарийн шигшээ багийн нэр хүндийг унагасан хэмээн тэмцээнээс хассан аж. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, рацист хэл үгнээсээ болж олимпийн наадмаас хасагдаж буй хоёр дахь тохиолдол нь энэ аж.

Э. Индра