
Тус хяналт шалгалттай уялдуулан Байгаль орчны сайдын 2009 оны “Агнуурын зарим амьтдыг агнаж барихыг түр хориглох тухай” 411 дүгээр тушаалын дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тарваганы мах, түүхий эд, дагалдах бүтээгдэхүүнийг оруулахыг хориглох, мал амьтнаас хүнд халдварладаг өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор, Нисэх, Яармагийн дэнжид нүүдлийн мал амьтан оруулахгүй байх, малын түүхий эдээр үйлдвэрлэл худалдаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад эрүүл ахуй халдвар судлалын хяналтын үзлэг тандалт, шинжилгээг тогтмол зохион байгуулж байгаа аж. Тиймээс Хан-Уул дүүргийн онцгой байдлын газраас иргэд, хөдөлмөрчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Б.Золбоо