
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ.

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганы ирц 35 хувьтай байгаа юм байна. Чуулганаар хоёр асуудлыг хэлэлцэх бөгөөд нэгдүгээрт, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлээс нэр дэвшигч О.Баасанхүү, Ц.Цолмон нар тангараг өргөх юм байна. Хоёрдугаарт Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгоно гэлээ. Энэ дагуу Ц.Цолмон, О.Баасанхүү нар дөнгөж сая тангаргаа өргөж, төрийн сүлдэндээ мөргөж, гарын үсгээ зурлаа. Чуулганд МАН-ын гишүүд оролцоогүй байна.
Б.Чимэг