Наймдугаар сарын 10-12-нд ОХУ-ын Тувагийн нийслэл Кызылд “Саяаны уулсын аялгуу 2012” эстрадын дуулаачдын гуравдугаар наадам болно. Хятад, Турк, Монгол, Казахстан, Украин улс, ОХУ-ын Халимаг, Буриад, Башкортостан, Алтай, Саха зэрэг мужуудаас олны танил боллон тйим ч танил бус олон дуучид ирж оролцох ажээ.
Өмнө нь энэ наадмын Гран при авч байсан Казахстаны Нургали Турлыбеков, Монголын Ж.Алтанцэцэг, Буриадын Ольга Жигмэдова, Халимагийн Игорь Лазарев нарыг зохион байгуулагчид нь онцгойлон зарлаж байна. Өнөө жилийн Гран При шагналыг 3000 ам.доллар дагалдах юм. Наадмын ивээн тэтгэгчээр Тувагийн “Алдын Булак” цогцолбор, “Субээдэйн өргөө” кафе, “Баянгол” ресторан ажиллаж байна.
“Саяаны уулсын аялгуу” наадмыг 2000 онд анхлан зохиогдоход Монголоос тэр үеийн залуухан дуучин С.Жавхлан, С.Наран нар оролцож байжээ.

24tsag.mn