
Улс даяар ургац хураалтыг энэ сарын 15-наас эхлүүлэх гэж буйтай холбогдуулан ХХААХҮЯ-аас зохих бэлтгэлийг хангаж эхэлжээ.
Өнгөрсөн хавар улсын хэмжээнд 320 мянган га талбайд үр тариа, 15 мянган га талбайд төмс, 8000 га-д төмс, хүнсний ногоо тариалсан юм.Харин энэ намар 490 мянган тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээл хурааж авна гэж тооцоолжээ.
Одоогоор салбарын яамнаас төмс, хүнсний ногоо агуулах сав байгуулах, үр тариа хадгалах ариутгах ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Мөн техник, төхөөрөмжийг засварлах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа бөгөөд 75 хувийн чанартай явж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Ц.Болор