Н.Энхбаяр нарын шүүх хурал улсын яллагчид цуглуулсан баримтаа танилцуулж байгаагаар үргэлжилж байна.

Н.Энхбаяр нарын шүүх хурал улсын яллагчид цуглуулсан баримтаа танилцуулж байгаагаар үргэлжилж байна. Н.Энхбаяр нарыг “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудал, ТҮ9 телевизийн асуудал, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал, Баянзүрх дүүргийн долдугаар хороо, Энхтайваны гудамжны 104 тоотыг 630 мянган ам.доллараар худалдан авсан зэрэг нийт долоон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан таван хэргээр шүүж байгаа. Уг хэргүүдийн талаар улсын яллагчид цуглуулсан, нотлох баримтаа цуглуулж байгаа. Сая “Улаанбаатар” сонины хувьчлалын асуудлаар цуглуулсан баримтаа танилцуулсан. Харин одоо “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар цуглуулсан, нотлох баримтаа танилцуулж байна. Материалыг улсын яллагч О.Мөнхбаатар танилцуулж байна
Б.Чимэг