
25 метрийн спорт гар бууны дасгал нь О.Гүндэгмаагийн өндөр амжилт үзүүлэх боломжтой төрөл юм. Тэрбээр энэ төрөлд Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Энэ удаагийн Лондоны олимпод 34 настай манай тамирчин 10 метрийн хийн гар бууны төрөлд 18 дугаар байрт шалгарсан юм.
Харин Эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалын урьдчилсан буудлагад Германы тамирчин Д.Мөнхбаяр 294 оноо авч тэргүүлж байна.
Э. Индра