
Цахилгаан тасарсан нь Энэтхэгийн хүн амын тэн хагас буюу 600 сая гаруй хүний амьжиргаанд нөлөөлсөн юм.
Цахилгаан тасарснаас Шинэ Дели хотын метроны үйлчилгээ түр хугацаагаар зогсож, улс даяар галт тэрэгний үйлчилгээ доголджээ. Баруун Бенгал мужийн нэгэн уурхайд өргөгч шат ажиллахгүй болсон учраас олон зуун уурхайчин газрын гүнд түгждээд байсан юм. Түүнчлэн энэтхэг даяар 400 гаруй галт тэрэг зогсож, 200 сая гаруй хүн амтай Уттар Прадеш мужид галт тэрэгний үйлчилгээ бүрэн зогсоод байсан нь эхнээсээ хэвийн байдалд орж эхэлжээ.