Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэл хот такситай ч юм шиг, үгүй ч юм шиг...

2017-12-13
0
ЖИРГЭХ

 

Ингэж бичихээр гайхах хүн гарч магад. Зарим нь юугаа балайраад байгаа юм бэ гэж цухалдаж ч мэдэх юм. Гэхдээ энд бас учир байна аа. Хүйтний эрч эрс чангаран гадаа удаан зогсохын аргагүй болж, алхаад явья гэхээр хамаагүй харайлгавал хөлөө хугалж мэдэх халтиргаа гулгаа үүссэн энэ цагт ажилдаа, ар гэртээ яарсан зорчигч Та замын тэргэнд гараа өргөөд үзээрэй. Зогсоно л гэж үгүй. Даарсандаа, яарсандаа гар утсаа шүүрэн тархинд чинь тодхон буух дурын дөрвөн оронтой дугаар луу залгаж, такси дуудаад үз. Ялдам цээл хоолойтой залуу бүсгүйчүүл харилцуураа аваад “Такси дуудлагатай таныг холбоё” гэж нэн уриалгахан хэлнэ. Тэгээд хормын төдийд цааш дамжуулмагц, өөр нэгэн шингэн хоолойтон сэлгээ хийж тантай холбогдоод хаана байгааг тань лавлана. Тэгмэгцээ дотоод холбоогоороо таны байршлыг өөрийн харьяанд байдаг таксинуудаа мэдэгдэж, хэн ойрхон явж байгаад нь хэл өгөх нь тов тод дуулдана. Хэсэг ингэж өндөр дуугаар зарласны хойно төдөн хормын дараа очно гэдэг үгийг хэлээд утас тасарна. Арай соёлтой нэг нь ирэх дуудлагын тэрэгний дугаар болон өнгийг хэлнэ. Болохгүй бол дахин утсаараа залгаж, таксины номерыг авч болно. Бас хэлсэн цагтаа ирсэнгүй хэмээн гомдоллож ч болох юм. Харин тэд нэг их тоохгүй дээ. Түгжрэл их байна гээд л болоо. Нийслэлийн такси үйлчилгээ ердийн үед нэг иймэрхүү.

 

Байгаль цаг агаар эвгүйрхсэн үед таксины байдал ч бас эвгүй. Дуудаад дуудаад ирэхгүй. Гар утасныхаа нэгжийг баран баран залгаад ч гэгээтэй хариу сонсохгүйдээ, бараг. “Дуудлага их байна, таны ойролцоо явж байгаа такси алга, манайхан өнөөдөр цөөн машинтай байна, өөр такси үйлчилгээнд ханд” гэсэн жижүүрийн хэдэн үгийг тун сурамгай давтаад дийд дийд дийд. Хэрэг болсон үед үнэд орохдоо мэргэжлийн гэхэд хилс болохгүй байх. Үдэш оройн цагаар айж сандарч явахад, эсвэл хацар хайрсан жаварт жиндэж зогсохдоо дуудлагын тэрэг дуудаад ийм хариулт сонсох ямар гомдмоор гээч. Бага зэрэг хур буухад, эсвэл хүйтрэхэд манай ихэнх такси үйлчилгээ ингэж нуруугаа харуулдаг нь нууц биш. Зүй нь тэд нэгэнт л такси үйлчилгээ үзүүлж байгаагийнх ийм хэрэгцээт үед түргэн шуурхай, найдвартай үйлчилж баймаар. Гар өргөөд машин зогсохгүй, такси дуудаад ирэхгүй замын хажууд горьдлого тээн зогсох зуурт зай завсаргүй гэрлээ гялбуулж, дохиогоо хангинуулан урсах тээврийн хэрэгслийг харахад л яах аргагүй нийслэл хот такситай ч юм шиг, үгүй ч юм шиг санагддаг юм даа.

 

Нийслэлд хэдэн такси байдаг юм бол

 

Манайд албан ёсны бүртгэлтэй 17 аж ахуйн нэгжийн 745 такси байдаг гэсэн тоо бий. Харин Улаанбаатар шиг сая хүн амтай хотод 15-20 мянган такси үйлчилгээнд явж байвал жинхэнэ стандартад хүрдэг байна. Харамсалтай нь, манайд энэ нь мөрөөдөхөөс цаашгүй тоо. Тэгээд ч тэр олон таксиг багтаах газар нь хаана байна, стандартыг барьдаг юм аа гэхэд шингээх зам нь аль вэ. Тэгэхээр  албан ёсны 800 хүрэхгүй тооны такси нь аманд ч үгүй, хамарт ч үгүй байх нь аргагүй мэт. Ёстой л үзэгдээд өнгөрөх төдий гэсэн үг. Байдал дандаа ч ийм байсангүй ээ. Одоогоос арав гаруй жилийн өмнө 61 аж ахуйн нэгжийн 3260 такси үйлчилгээнд явж байсан үе бас бий. Гэвч зах зээлийн жамаар такси компаниуд шахагдсаар одоо 800-гаад такси үлдээд байгаа нь энэ. Хөдөө гадаанаас орж ирсэн хүмүүс лизингээр машин авч, халтууранд явдаг болсоор дээрх тоог мянга мянгаар буулгаж орхисон нь тэр. Албан ёсны дээрх 800-гаас гадна “ажлын сул байр” байгааг мэдэрсэн хувийн машинтай 3000 гаруй иргэн халтуур хийж, дуудлагын тэрэгтэй өрсөлдөж байдаг гэсэн судалгаа бас байна. Цөөхөн машинтай такси баазыг ажилгүй болгочихоор эдгээр нөхдүүдийн нарийвчилсан тоог гаргах ямар ч боломжгүй. Яагаад гэхээр худалдаж авсан хямд машинаараа халтуур хийж, түүгээрээ амьдралаа залгуулдаг албан бус таксиныхан байхад, үнэ цохиж авсан тэргээрээ ажлынхаа чөлөө завсарт шатахууныхаа үнийг олох гэж хааяа ухасхийдэг хэсэг бүлэг ч бий. Тэд бол бүхэл өдөржин эсвэл шөнөөр зорчигч авахгүй. Тэгээд ч хэн өөрийн машинаараа халтуур хийж, хэдэн төгрөг олж байгааг тогтоох ямар ч боломжгүй юм.

 

Такси нь тухайн нийслэлийн нүүр царай болдог

 

Ном журмаараа бол таксины үйлчилгээнд гурваас дээш жил тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч, үйлдвэрээс гараад 10 жил болоогүй, өөрөөр хэлбэл, шинээрээ байгаа, зөв талдаа рультэй машинаар явах ёстой. Энэ энгийн шаардлагыг манайд хэр биелүүлдэг билээ гэдэг анхны алхам дээрээ л нийслэлчүүд бүдрэх вий. Үүнээс цаашлаад өнгө үзэмж, зорчигч болон жолоочийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан гээд тавигдах шаардлага нэмэгдэх тусам дуудлагын тэрэгний шалгуур босго өндөрсөх учиртай. Тэгж нарийвчилж үзэх юм бол хэд нь тэнцэж үлдэхийг бүү мэд. Халтуурынхантай бол энэ талаар ярих нь илүүц. Зарим нь салж ойчих нь дөхсөн сарампай машинаар хэдэн ясыг чинь тараачихгүй дөхүүлж өгвөл болох нь тэр. Мэдээж, халтууранд яваа бүгд тийм биш гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Таксинаас илүү  ганган, цэвэр цэмцгэр нь бас цөөнгүй бий шүү.  

 

Таксигаар нь тухайн хотын нүүр царайг тодорхойлж, үйлчилгээгээр нь үнэлж дүгнэдэг жишиг дэлхийд бий.  Энэ ч утгаараа хотуудын нүүр царайны илэрхийлэл болсон такси үйлчилгээнд ямар тээврийн хэрэгсэл явуулахыг хуульчлан заасан орон цөөнгүй гэнэ. Тухайлбал, АНУ-д V-8 хөдөлгүүртэй “Crown”-ыг, харин Канадад “Prius” болон “Camry” маркийн машиныг такси үйлчилгээнд явуулдаг байна. Харин манайд ийм зүйл дуугарах цаг нь болоогүй. Ямар машин явуулах вэ гэхээсээ илүүтэй яаж соёлтой үйлчлэх вэ гэдэг дээр анхаарвал арай дөхөм болов уу. Нэгэнт л такси үйлчилгээгээр улс орныг дүгнэдэг юм бол гаднаас зорьж ирсэн жуулчдад наад зах нь англиар мэнд мэдчихдэг жолооч таарвал дажгүй л юм. Монголын л нэр гарна шүү дээ. Хаана очих дээр англиар нэвтрэлцдэггүй юм гэхэд ядаж Сүхбаатарын талбай, Гандан хоёроо хэлүүлэлтгүй мэддэг байвал зүгээр. Яагаад гэхээр үүнийг бичигч надтай Сүхбаатарын талбай мэддэггүй халтуурын жолооч гурвантаа таарч, нэлээд бухимдуулж билээ. Өөрийгөө 18-тай гэсэн нэг залуу хүү хуучнаар “Ялалт” кинотеатр одоогийн “Тэнгис” гэхэд сайн мэдэхгүй хэрнээ хажуу талын “Чингис” хэмээх уушийн газрыг нь тун сайн мэдэж байсан шүү.

 

Таксины үнийн хөөрөгдөл бодит уу?

 

“Алдагдалтай ажиллаж байна” гэж гомдоллосоор, алгуурхан үнээ нэмсээр нийтийн тээврийн автобуснууд 500 төгрөгөөр үйлчилж байгаа. Үүнтэй барьцсан мэт микро автобусныхан болон такси үнээ нэмж эхэлсэн. Ялангуяа таксины үнэ огцом өссөн нь бодит уу, бас нэг хөөрөгдөл үү гэдэг нь тайлбар нэхнэ. Өнөөдөр АИ-92 бензин 1680 төгрөг байгаа. Урьд нь АИ-92-ыг 1640 төгрөг байхад такси нэг км-т 500-600 төгрөгөөр явдаг байв. Шатахууны үнэ 40 төгрөгөөр нэмэгдэхээр такси үнээ шууд 200 төгрөгөөр нэмэх нь тэр. Арай ч дээ гэмээр байгаа биз дээ.

 

Үнэндээ шатахуун 1620 төгрөг байхад нэг км-т гарах зардал 708 төгрөг байна гэсэн судалгааг Нийслэлийн тээврийн газар цагтаа гаргаж байлаа. Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болохоор нэг км-т 807 төгрөг зарлагаддаг гэж үзжээ. Харин нийт таксины тал хувийг дангаараа бүрдүүлдэг УБТТС компани нэг км-т зундаа 1110 төгрөг, өвөлдөө 1220 төгрөгийн зардал гардаг гэсэн судалгаа хийсэн байдаг. Гарч болох бүх зардлыг нэгтгэн тооцсон үнэлэмж нь энэ шүү дээ. Такси үйлчилгээнд явж байгаа ихэнх машин 100 км-т 10 литр шатахуун зарцуулдаг. Тэгэхээр нэг км-т 100 мл шатахуун хэрэглэнэ гэсэн үг. Өнөөдрийн ханшаар нэг литр шатахуун 1680 төгрөг гэж тооцохоор нэг км-т ердөө 168 төгрөг л гарна. Үүн дээр нь нөгөө тос, элэгдэл, сул явалт, байгууллагын дулаан, цахилгаан, жолоочийн цалин зэрэг нэмэгдлээ нэмж тооцоод ч тэр нэг км-т 600 төгрөгөөр явахад хангалттай. Тэгэхээр одоогийн нэг км-ийн үнэ 800 төгрөг гэдэг бодит үнэлэмж биш нь шууд ойлгогдож байгаа биз ээ. Ийм л такси үйлчилгээг Улаанбаатарчууд хүртэж байгаа юмы. Уг нь өглөө ажилдаа ирэхдээ ч, орой ажлаа тараад ч, нийтийн унаа хүлээж хүйтэнд даарч зогсохгүйгээр эртхэн бас сэтгэл төвшин гэртээ харих л гэж такси барьдаг юм шүү дээ.

 

Н.Саранчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.21.106.105)
    Энэ нийтлэлшүү юм бичсэн нөхөрт гэж хэлэхэд мэддэггүй юмаа битгий мэддэг юм шиг бичиж бай л гэж зөвлөе. Зүгээр зах зээлийн зарчим нөгөө айхтар эдийн засгийн онолын хэллэгээрээ эрэлт байгаа бол нийлүүлэлт яасан юм? Алдагдалтай ашиггүй болоод л тэр шүү дээ. Монголоор дүүрэн ажилгүй машинтай хүмүүс байна тэд явах нь яасан юм? Мэддэг юмаа ярьж бич хэлэх гэсэн юм.
    2017 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.106.105)
    Ямарч тооцоогүй сайхан гөрж байгаа юм шүү энэ нийтлэлийг бичсэн нөхөр. Ийм болоод л энэ улс хөгждөггүй байх. Таксинд бол хүн болгон суухаар үнэ хөлстэй байх албатай биш юм. Учир нь автобус байна. Алхаж чадахгүй, төлбөрөө төлж чадахгүй бол боломжтой нэг нь үйчлүүлэх тийм л эд шүү дээ. Ийм түгжрээнд 1000 ₮ ч явсан ашиггүй.
    2017 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.3.168)
    тахси доод тал нь 1500 болох ёстой байна ямарч ашиг алга хэдэн тахси бааз бараг хаалга барьж дампуурч байна даа
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.106.105)
    Такси үйлчилгээ эрхэлдэг компани ажиллуулж үзсэний хувьд хэлхэд км тутам нь 800 төгрөг гэдэг нь ямарч ашиггүй арга ядсан өнөөдрийгөө дөнгөн данган болгодог мөнгө. Та бүхэн хардаа байгаа хэдэн такси компани чинь газан машин оруулж ирсэн цаад улсдаа ашиглагдаад хэрэглээнээс гарсан машиныг ажилгүй хүмүүст хямдхан түрээслэх замаар машинтай болох хүсэлтэй хүмүүсийн мөрөөдөл дээр л оршин тогтнож байгаа хэдэн компани л бий. Ийм үнээр такси үйлчилгээ эрхэлж ашиг олж парк шинэчлэнэ гэдэг бол санасаны гарз шүү_ Хэрэвзээ ашигтай байсан бол хүн болгон л яваад такси шиг элбэг юм байхгүй байх байлаа шүү дээ. Хүмүүс хаа хүрэх вэ гэж асуудаг нь зам зуур бол яахав замаас хазайвал алдагдалд ордог болоод л тэр шүү дээ. Мөн энэ их түгжрэл хүйтэнд ийм үнээр явж цаг заваа гарздах хүн байхгүй нь хэнд ч ойлгомжтой. Хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс ч ажилгүй учраас аргагүйн эрхэнд ширхэг талх, кг махны төлөө л явж байгаа гэж бодож байна. Ер нь такси бариад дэмий сайхан алхацгаа л даа автобус ч гэ
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Zuv!!!
      2017 оны 12 сарын 13
  • иргэн (202.179.26.21)
    Такси жолооч нар нь дандаа хөдөөний замаа мэдэхгүй хүмүүс байдаг. тэгээд дотор нь маш бохир, тамхины үнэр нь суугаад буухад хувцасанд шингэж өмхий үнэртэж бохирдож хохирдог.
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.115.36)
    ТАКСИ баазуудыг ПРИҮС нүүд дампууруулж байгаа бөлгөө. ОДООНЫ залуучууд мэргэжил мэдлэгтээ суурилсан ажил төрөл хийхээсээ залхуурч Приүс машин лизингээр авч халтуур нэртэй ажил хийхийг илүүд үздэг.
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.40.76)
    Өө хотод такси хэцүү яг цагаа болоод дуудахаар ирэхгүй гадаа гараад гар өргөхөд олдохгүй олдсон нь газар мэдэхгүй,машины дотор тал нь хүн сууж явахад хог шороо үнэр хэцүү дээ.бас дээр нь зун халуун өвөл хүйтэн ийм л байгаа юм даа.Хотын захирагч анхаарч хотод такси үйлчилгээг дахин нээх хэрэгтэй
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (119.40.100.232)
    ub taxi biluu neg aytaihan tsagaan taxi bur uzegdehee bolijee.
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    7 цаг 6 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    7 цаг 28 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    7 цаг 33 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    7 цаг 42 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    7 цаг 59 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    8 цаг 1 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    8 цаг 35 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    9 цаг 26 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    10 цаг 45 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    11 цаг 29 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    12 цаг 17 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    12 цаг 25 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    12 цаг 29 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    12 цаг 30 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    12 цаг 34 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    12 цаг 37 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    12 цаг 39 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    13 цаг 8 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    13 цаг 10 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    13 цаг 29 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК