2008 оны Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр Лондонгийн олимпод мөнгөн медаль авснаар Монгол улсын чансаа дээшилж байна. Өнөөдөр Монгол медалийн жагсаалтад 34-т бичигдэж байсан бол одоо 29 дүгээр байранд бичигдэж, дээш ахилаа. Одоогийн байдлаар Хятад 30 медальтайгаар нэгд, АНУ 31 медальтайгаар хоёрт, Өмнөд Солонгос 13 медальтайгаар гуравт бичигдэж байна.

