Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс 4 жилийн
хорих ял оноосонтой холбоотойгоор өнөөдөр 09 цагт "Шударга ёс" эвслийн
Удирдах зөвлөлийн гишүүд хурал хийх зар тараагаад байна.

Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс 4 жилийн хорих ял оноосонтой холбоотойгоор өнөөдөр 09 цагт "Шударга ёс" эвслийн Удирдах зөвлөлийн гишүүд хурал хийх зар тараагаад байна. Энэ хурлын дараа УИХ дахь тус эвслийн бүлгийн гишүүд 11 цагт хуралдаж цаашид ямар улс төрийн алхам хийхээ хэлэлцэх аж. Цөөнгүй эх сурвалж энэ хурлаар МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэл АН, ИЗНН-тай хамтарсан Засгийн газар байгуулах гэрээгээ цуцлах эсэх асуудал яригдана гэж мэдээлж байна.
Т.Гэрэл