
17-хон насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, боксын хүрээлэлд шуугиан тарьсан залуу гавьяат маань өмнөх тулаандаа Азербайжаны Элвин Мамишзадетэй оноолт таарч илт давуу ялсан билээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Казахстаны нийслэл Астана хотноо болсон олимпийн эрхийн олгох Ази тивийн боксчдын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр анхны олимпдоо оролцох эрхтэй болсон билээ.
Түүний амжилтаас дурдвал Дэлхийн аваргын мөнгө /2009/, Азийн аваргын хүрэл /2009/, Азийн хүүхдийн наадмын хүрэл /2008/ медальтай тэрбээр Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос санаачлан зохион байгуулах болсон хагас-мэргэжлийн гэгдэх боксын лигт Азербайжаны “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд тоглосон билээ.

Э.Мөнх