Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Банкууд “хуримлах” уу, төсвөөс дахин хөрөнгөжүүлэхийг хүлээх үү

2018-3-01
0
ЖИРГЭХ

Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбумтөгрөг болгож тогтоохоор шийдвэрлэсэн. Банкны хувь нийлүүлсэн өөрийн хөрөнгийг 100 тэрбум болгож өсгөснөөр системийн хэмжээнд нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 3.3 их наяд төгрөг байгаа нь 2013 онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Гэвч банкны системийн актив, татан төвлөрүүлсэн хөрөнгийн өсөлттэй харьцуулахад банкны хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө нь банкны үйл ажиллагааны өсөлтөөс хоцорч байгаа гэж Монголбанк онцолжээ.

Өмнө нь 2011 онд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөгөөр тогтоосон нь ийнхүү зургаа дахин өсөөд байгаа бөгөөд үр дүнд нь банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэн томоохон зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээг тухайн банк бие даан санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. 

Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Н.Батсайханы хэлснээр бол “Активын чанарын үнэлгээнд хийсэн шалгалтын дүнгээр ойролцоогоор ДНБ-ий хоёр орчим хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдалтай, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13,7 хувьтай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьтай” гарчээ. Шалгалтын дүнд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж дуустал банкны салбар эрүүл үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлагыг банкуудад тавьсан бөгөөд ирэх гуравдугаар сард багтаан банкууд бизнес төлөвлөгөө болон өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө Монголбанкинд ирүүлэхээр болжээ.

Хэдийгээр банкууд эсэн мэнд байгаа гэдэг дохиог төв банк өгч байгаа боловч шалгалтын цаана тийм ч сэтгэл хангалуун үлдэхээргүй асуудал хоцорсон гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Тэдгээрт есөн сарын хугацаанд зөв “оношлогоо, эмчилгээ” хийж илааршихыг ерөөх нь зүйтэй биз ээ. 

Эргэн санахад, одоогоос 12 жилийн өмнө буюу 2006 оны гуравдугаар сард банкныхувь нийлүүлсэн хөрөнгийг дөрвөн тэрбум төгрөг байсныг найман тэрбум болгох шийдвэр гарсан. Дараа нь долоон жилийн өмнө буюу 2011 оны наадмын өмнөхөн Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарч арилжааны банкуудын эздийг хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2013 оны тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд 16 тэрбум болгохоор шийдвэрлэснийг 2011 оны долдугаар сарын 20-ны өдөр “зарлаж” байв.Энэ нь өмнөхөөсөө мөн л хоёр дахин нэмэгдүүлсэн дүн байлаа.

Үүний дараа Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн А-58 тоот тушаалаар арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Ийнхүү анх 1991 онд 50 сая төгрөгөөр тогтоосон арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ эдүгээ 27 жилийн дотор 100 тэрбум хүртэлх босгыг давж яваа юм. 

Одоогийн байдлаар манай арилжааны 13 банк энэ оны эхний сард нийлбэр дүнгээрээ 64.6 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу эдийн засаг 1.3 хувиар агшиж байсан 2009 оноос хойш анх удаа үлэмж алдагдалтай ажилласан нь энэ. Гэвч арилжааны банкуудын нийт өөрийн хөрөнгө 2017 онд 217 тэрбум төгрөгөөр өссөн, эрсдэл даах чадвар нь нэмэгдсэн зэрэг нь хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн сангийн хэмжээг нэмсний үр дүн юм. 

Тэртээ 2006 оны хавар тухайн үеийн Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрэнпүрэв өдөр тутмын сонинд “Монгол шиг зах зээл бага, хүн ам цөөтэй улсад олон банктай байх шаардлагагүй. Арилжааны 17 банк гэдэг бол томдсон тоо. Ердөө 3-5 банк байх нь зөв” гэчихсэн нь тухайн үедээ л дуулиан тарьж байв. Тэр үед ч мөн л 8 тэрбумын босго өндөрдөж байна гэсэн хэл ам дагуулж, 17 банкнаас найм нь л дээрх тогтоосон дүрмийн санг хангаж ажиллаж байв. Мөн “Интер”, “Капитрон” банкууд нэгдэж найман тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байлаа. 

Үнэхээр эдийн засгийнхаа бодит салбар, зах зээлийн эрэлт хэрэгцээгээ тооцоод, өргөжиж томрох гэдэг утгаараа банкууд нэгдэж байвал харин ч зөв зүйтэй хэрэг гэдгийг өнөөдөр хүлээн зөвшөөрөх биз ээ. Харин тийм “нэгдэл” дотор луйвар цохиж явах вий, юун дотор юу боогоод өгчихөв, тусгай зөвшөөрлөө Монголбанкинд хүлээлгэж өгч байна уу үгүй юу гэдгийг нь сайтар хяначихвал олон банк хадгаламжаа булаалдаж зодолдохын оронд харин ч найдвартай чамбай болно. Тэгээд чхаашдаа жам ёсоороо орж ирж таарах гадны банкуудтай ч хэл амаа ойлголцоход амар байх болов уу. тэр зөвөө гэж хэлнэ. Харин зах зээлд үүссэн байдлыг захиргааны болон бусад ямар нэг аргаар хязгаарлах гээд байгаа явдлыг ойлгож ойшооход амаргүй ч “улс төр хийдэг” хүмүүс санасандаа хүрч “зээлийн хүүгийн доод хэмжээ”-г тогтоолоо гэхэд олон нийт яаж ч чадахгүй. Тиймээс бараг нэгэнтээ тэгж “захиргаадаад” хаа хүртэл явахаа үзэж хашраад авах цаг нь болсон байж мэдэх юм. Гэхдээ хохирол нь чамлахааргүй билээ. Учир нь Монголын эдийн засгийн онцлог гэж бий. Буруу арга хэрэглээд сүйрсэн жишээ нь хангалттай байна. Ямартай ч зээлийн хүүг бууруулах асуудлыг тусад нь хуулиар шийдвэрлэхээр асуудлыг нээлттэй орхилоо. 

Хамгийн сүүлд авсан мэдээллээр, 2017 оны 12 сарын байдлаар арилжааны банкуудын нийт актив хөрөнгийн хэмжээ 28.7 их наяд төгрөг байгаа нь өмнө нь байгаагүй дээд хэмжээ. Энэ үзүүлэлт 2016 онд 25.3 байсан бөгөөд энэ онд ч өсөлт үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлж буй.Активийн өсөлтийн бүтцийн гол өөрчлөлтийн бүтцийн шинж чанарыг харвал арилжааны банкууд дахь ТБҮЦ 2015 онд 576.9 тэрбум байсан бол 2017 онд 3.4 их наяд болж өсчээ. Нийт зээл 12.1 их наядаас 13.3 их наяд төгрөг болж өссөн байгаа юм. 

Монголбанк банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх 9 сарын хугацаа өгч, тавьсан шаардлагыг нь 2018 оны 12 дугаар сард бүрэн хангасан байхыг үүрэгдлээ. Үүний цаана ОУВС-гийн Монгол дахь Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтл “Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барих шаардлагатай. Батлах ажил хүлээгдэж байна. Энэ нь олон улсын шилдэг туршлагын дагуу төсвийн хөрөнгийг ямар тохиолдолд банкуудыг дахин хөрөнгөжүүлэхэд ашиглаж болох, ашиглах шаардлагатай вэ гэдгийг тодорхой зохицуулах хууль болохыг онцолсон. Энэ хуулийн төсөл хаана яваа нь тодорхойгүй, тэр тусмаа ямар тохиолдолд төсвийнхөө хөрөнгөөр банкуудаа “дахин хөрөнгөжүүлж” зузаатгах вэ гэдэг бүр ч их анхаарал татаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (202.70.33.162)
    юмаа сайн судлаж асууж байж бичих хэрэгтэй ш дээ. Өөрийн буруу ойлгосноороо ийм чухал асуудлыг гуйвуулаЖ болохгүЙ.
    2018 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    12 цаг 10 мин
  • П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо
    12 цаг 35 мин
  • “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
    12 цаг 41 мин
  • Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
    12 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
    12 цаг 46 мин
  • Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
    12 цаг 51 мин
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    Уржигдар 14 цаг 36 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    Уржигдар 14 цаг 25 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    Уржигдар 14 цаг 17 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    2026-10-02
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    2026-10-02
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    2026-10-02
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    2026-10-02
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    2026-10-02
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    2026-10-02
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    2026-10-02
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    2026-10-02
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    2026-10-02
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-10-02
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК