
Завхан, Говь-Алтай, Дорноговь зэрэг найман аймагт 50 ортой амаржих газар
барих төлөвлөгөө гарчээ. Хөдөө орон нутагт, ялангуяа алслагдсан сумдад
эх барих эмэгтэйчүүдийн эмч дутагдалтай байгаагаас тэндхийн жирэмсэн
эмэгтэйчүүд хяналтанд орж чадахгүй байгаа тул амьгүй төрөлт, өсөлтгүй
жирэмслэлт гарах болсон байна.

Завхан, Говь-Алтай, Дорноговь зэрэг найман аймагт 50 ортой амаржих газар барих төлөвлөгөө гарчээ. Хөдөө орон нутагт, ялангуяа алслагдсан сумдад эх барих эмэгтэйчүүдийн эмч дутагдалтай байгаагаас тэндхийн жирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд орж чадахгүй байгаа тул амьгүй төрөлт, өсөлтгүй жирэмслэлт гарах болсон байна. Тиймээс энэ чиглэлээр төгсч буй мэргэжилтнүүдийг дадлагажуулан сумдад ажиллуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эх барих эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн нэмэгдлийг төсөвт суулгах аж. Түүнчлэн, Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл аймагт 50 ортой амаржих газрын барилгыг шинээр ашиглалтанд оруулаад байна. Ирэх оны хоёрдугаар улиралд нийслэлийн гуравдугаар амаржих газрын 150 ортой шинэ барилга болон Яармагт барьж буй 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтанд оруулах юм.
Д.Ундрах 24tsag.mn