УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Татварын шинэчлэлийг хийхдээ олон улсын зах зээлийн тогтворжилтыг харна. Дэлхийн худалдаа ийм тогтворгүй байгаа үед яаран дааран хөнгөн хуумгай юм хийхгүй. Худалдааны дайн өдөр болгон өөрчлөгдөж байна" гэв.
Сэтгэгдэл (1)