УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Татварын шинэчлэлийг энэ дөрвөн жилд бүтэн хийнэ. 2026 оны төсөв өргөн баригдах үед ирэх оны төсөв дээр татварын шинэчлэл орлого талд хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдэг нь илүү тодорхой тоотой орж ирнэ. Энэ удаа төвийн хүрээ дандаа хязгаар тоотой байгаа" гэв.