
Өнөөдөр 12 цагт товлогдоод байсан Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагаас хуралдахаар болжээ. Хурлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн хүрээнд яамдын тоо, сайд нарын томилгоог авч хэлэлцэх юм. Харин үүний дараа чуулганыг 15.00 цагаас зарлалаа. УИХ-ын нэгдсэн чуулганаар мөн л Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэх бололтой байна
Б.Золбоо