
Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийнхан "Амьдрах сайхан” нэртэй тоглолтоо
энэ сарын 16-наас эхлэн өдөр бүр 19.00 цагт Соёлын төв өргөөнөө
толилуулахаар болжээ.

Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийнхан "Амьдрах сайхан” нэртэй тоглолтоо энэ сарын 16-наас эхлэн өдөр бүр 19.00 цагт Соёлын төв өргөөнөө толилуулахаар болжээ. Өнгөрсөн жилээс эхлэн тэд тоглолт бүрээ “Цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө” уриан дор хийх болсон, энэ удаад ч тэр уламжлалаа хадгална гэнэ. “Х-ТҮЦ” хамтлагийн энэхүү тоглолт танд амьдралын үнэт агшин, утга учрыг мэдрүүлэхээс гадна “Лондон-2012” олимпийн наадам, олимпийн анхны хос медальтан Н.Түвшинбаяр гээд цаг үеэ мэдэрсэн хөгжилтэй, хөнгөн инээдээр бэлэг барих аж.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)