Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайдын айлчлалын богцонд буй 350 сая ам.доллар

2018-9-19
0
ЖИРГЭХ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уржигдар АНУ-ын Цагаан Ордны урилгаар мордсон билээ. Түүний айлчлал өчигдөр албан ёсоор эхэллээ.
Тэрбээр АНУ-ын Вашингтон ДС хотноо албан айлчлалын хүрээнд ажилласныхаа дараа Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ удаагийн айчлалын бас нэгэн чухал асуудал нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулж буй хоёрдахь компакт гэрээг баталгаажуулах тунхаглалд гарын үсэг зурах явдал юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад болсон ОУВС, Дэлхийн банкны 2018 оны хаврын уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирсэн. Тодруулбал, энэ үеэр АНУ-ын Мянганы сорилтын сан, ОУВС, Дэлхийн банк, НҮБ-ын уулзалт болсон бөгөөд АНУ-ын Мянганы сорилтын сангаас манай улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Энэ нь хоёр талын гэрээ контрактаар баталгаажих байв. Монгол Улсын Засгийн газар, Мянганы Сорилтын Сангийн ээлжит Компакт гэрээний хүрээнд уг буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах тухай ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, манай улс тус гэрээг үзэглэснээр хаягдал усыг дахин боловсруулах усан хангамжтай болно гэсэн үг.
Мөн мянганы сорилтын сангаас өмнө нь 285 сая долларын буцалтгүй тусламж үзүүлж байсан. Энэ хүрээнд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, авто зам зэрэг нэн чухал салбарт зургаан төсөл хэрэгжүүлж байгаа талаар УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт ярьж байсан бөгөөд санхүүжилтийн зарим хэсгийг агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төсөлд зарцуулж байв. 
Мянганы сорилтын корпорацитай байгуулж буй хоёрдахь компакт гэрээний төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэр усны жилийн нийлүүлэлт 1.8 сая шоо метрээр нэмэгдэж, дөрвөн сая шоо метрт хүрнэ гэж тооцсон байдаг. Мөн аж үйлдвэрийн зориулалтаар хаягдал усыг дахин боловсруулснаар 400 мянган шоо метр цэвэр усыг хэмнэх боломж бүрдэх ба хамгийн сүүлийн үеийн бохир ус цэвэрлэх байгууламжийг суурилуулна. Ингэснээр нийслэлд 52 шинэ худаг, шугам татах зэрэг ажлууд хийгдэх юм. Хаягдал усыг дахин боловсруулж ашигласнаар тэр хэмжээгээр ундны цэвэр усыг хэмнэх болно гэж үзэж байгаа юм.
Мянганы Сорилтын Сангаас Монгол Улсад хэрэгжүүлэх гэж буй ээлжит компакт гэрээ найман зүйл, зургаан хавсралтаас бүрдэж байна. Тус гэрээний хүрээнд  Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа зэрэг орж байна.
Түүнчлэн компакт гэрээнд гарын үсэг зурснаар урьдчилсан санхүүжилт болох 28.6 сая ам.долларыг өгөх талаар АНУ-ын МСС-ийн Монголыг хариуцсан багийн ахлагч Жэй Шийрэр өнгөрсөн тавдугаар сарын 31-ны өдөр мэдэгдсэн. Ингэснээр манай улс уг мөнгийг зарцуулах боломжтой болно.
Хаягдал усны байгууламж бидэнд яагаад шаардлагатайг дурдъя. Өнгөрсөн оны гуравдугаар сард эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагынхан “Хаягдал ус-нөөц баялаг” сэдэвт форум зохион байгуулсан. Энэ үеэр хаягдал усыг дахин ашиглаж, шинэ техник технологийг хэрэглээндээ нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн гаргаж, өөрсдийн технологи, ололт, амжилтаа усны салбарынханд танилцуулсан юм. Хаягдал усыг цэвэршүүлэн үр ашигтай зарцуулж, бусад аж ахуйн нэгж, байгууллагад үлгэр жишээ болж буй М-Си-Эс Кока-Кола компанийн Байгаль орчин хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежер М.Энхжаргал “Манай компанийн бизнесийн гол үндэс нь ус. Иймд бизнесийнхээ үндэс болсон усыг хамгаалах хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна. Үүний тод жишээ бол Хүнсний үйлдвэрүүд дундаас хамгийн анхны хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг 2015 онд ашиглалтад оруулсан явдал юм. Манай Хаягдал Ус Цэвэршүүлэх Байгууламж нь хоногт 2000 шоо метр хаягдал усыг биологийн болон MBR технологийн дагуу шүүн цэвэршүүлдэг. Хаягдал ус цэвэрлэх байгууламжаас гарсан ус нь Монгол Улсын Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэрлэгдсэн бохир усны стандарт болох MNS 4943:2015 стандартад нийцсэн бөгөөд загас амьдрах хүртэл түвшинд цэвэршүүлсэн ус юм. Бид энэ усаа “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д Улаанбаатар хотын ногоон байгууламжийн усалгаа, зам талбай угаалтанд өгч байгаа ба Баянзүрх дүүргийн Онцгой байдлын Гал унтраах хэлтэст ой хээрийн түймэр унтраахад өгөхөөр болсон. Мөн бид өөрийн үйлдвэрийн ногоон байгууламжийн усалгаа болон түгээлтийн машинуудаа угаахад ашиглаж байна” гэж ярьж байсан. Ер нь дэлхийн томоохон улсуудад хаягдал усыг цэвэршүүлж хэрэглэндээ зарцуулдаг болсон. Харин манай улсын хувьд цэвэрлэх байгууламж байгуулахаар хүчээ үзэн, санаагаа уралдуулан ажиллаж байна. Энэ ч утгаараа дээрх тусламжийн санхүүжилтийг уг хүрээнд зарцуулахаар болсон юм. Мөн тус байгууламжийг бүтээхэд дахиад ч ийм хэмжээний мөнгө шаардлагатайг Ерөнхий сайд ярьсан нь бий.
Учир нь сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод төвлөрөлт хэт ихэсч цэвэр усны хомсдол үүсээд байгаа юм. Энэ тухай олон ч яригдсан. Мөн эрдэмтэн, судлаачид ч усны нөөц хомсдож байгаа тухай хэдэнтээ сануулж байсан. Тухайлбал, Усны салбарын эрдэмтэн судлаач, доктор, профессор Д.Баасандорж “Дэлхийн цэвэр усны нөөц 2025 он гэхэд шавхагдана гэсэн тооцоо судалгааг эрдэмтэн судлаачид хийж байгаа. Харин Ази тивийн усны нөөц 2018 онд дуусна. Учир нь дэлхийн хүн амын 60 хувь нь энэ тивд амьдардаг. Дээр нь асар их хэмжээгээр газар тариалан эрхэлдэг усны хэрэглээ өндөртэй бүс нутаг юм. Монгол орны тухайд нэн ядуу усны нөөцтэй 22 орны тоонд ордог” хэмээн хэлсэн байдаг.
Мөн БОНХЯ-ны Усны мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм “Улаанбаатар хотынхны усны хэрэглээ дээд хэмжээндээ хүрсэн” талаар ярьж байв. Улаанбаатарчууд хоногт дунджаар 300 мянган шоо мерт усыг хэрэглэж байгаа гэсэн тооцоо гарчээ. Энэ нь одоогийн байгаа нөөцийг байж болох бүрэн хэмжээгээр нь ашиглаж байгаа юм.
УИХ-ын өнгөрсөн тавдугаар сарын 4-ний чуулганаар Ерөнхий сайд ус ашиглалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийхдээ мөн л цэвэр усны нөөцийн хомсдолын тухай дурдаж байсан. Түүнчлэн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт Монгол орны хэмжээнд 2016-2035 оны хооронд жилд дундажаар 107-165 мм, 2050 онд 96-364 мм, 2080 онд 150-370 мм тус тус нэмэгдэх хандлагатай уялдан гол мөрний эх болсон мөнх цас, мөсөн гол, мөстлийн хайлалт хурдацтай нэмэгдэж болзошгүй гэж судлаачид үзэж буй аж.
Энэ мэтчилэн усны хомсдол үүсээд байгаа тухай албаны хүмүүсийн дурдсан нь олонтой. Манай улсын хувьд хаягдал усыг дахин боловсруулах усан хангамж маш чухал байгаа нь дээрх албаны хүмүүсийн хэлснээс харагдаж байгаа юм. Тиймээс Ерөнхий сайдын айлчлал бидэнд алс хэтдээ үр өгөөж ихтэй гэсэн үг.

Б.Цэрэнлхам

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (122.201.22.238)
    УСНЫХАА НӨӨЦ ДЭЭР БАРЬЧИХСАН ХОРООЛОЛУУДЫГ НУРАА Л ДАА
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.22.238)
    ТӨРИЙН ҮРЭЛГЭН ҮР АШИГГҮЙ ҮРЛЭГ ЗАРЛАГАА БАГАСГААД ЗЭЭЛЭЭС ТАТГАЛЗАХ ЁСТОЙ
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ӨМНӨХ ЗЭЭЛЭЭ ЯАЯ ГЭЖ БАЙХДАД ....... БАС ЮУ ВЭ...........ТЭРНИЙ ОРОНД ГАДААДАД МӨНГӨ ЗЭЭЛДҮҮЛДЭГ ОРОН БОЛООЧ.........БАЯЛАГ БАЙХАД ГАДААДААС ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ГУЙНА. ӨӨРСДӨӨ ИДЭЭД ТЭРНИЙГЭЭ АРД ТҮМЭН ТӨЛНӨ
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ГАДААДАД ЯВЖ ГУЙЛАГЧИН ЦАРАЙЛЖ МӨНГӨ ГУЙГААД ИРЭХ Л АЖИЛТАЙ ЮМ ДАА ҮЕ ҮЕИЙН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ДАРГА ГИШҮҮД. ӨӨР ХИЙЖ ЧАДАХ ЮМ АЛГА. ТЭР НЬ ДАРААЧИЙН УИХ ЗАСГИЙН ГАЗАРТ БӨӨН ӨР ЗЭЭЛ...
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    БАЯН МОНГОЛ ОРОН ЯАГААД ГАДААДААД ЗЭЭЛ ТУСЛАМЖ МӨНГӨ ГУЙЖ ГУЛАГЧИН ЦАРАЙЛААД БАЙДАГ ЮМ. МАШ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧ ОУВС ГЭДЭГ ШУЛАМД ТОЛГОЙГОО МЭДҮҮЛЧИХСЭН. ОДОО БҮР 00 ОРОХ ХҮРТЭЛ ОУВС ГЭГЧЭЭС АСУУНА ДАА. АЯГҮЙ БОЛ ТЭД ӨДӨР НЭГ Л УДАА 00 ОР ГЭЖ ХЭЛЭХ НЬ ХОЛГҮЙ БАЙНА ШҮҮ ЭЭ
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРСАН НОШВНУУД ГАДААДААС ЗЭЭЛ АВЧ МОНГОЛ ОРНЫГ ӨРӨНД ОРУУЛСАНДАА ИХ БЯРДАХ ЮМ. 65 САЯ ТОЛГОЙ МАЛ , ГАЗРЫН АСАР ИХ БАЯЛАГИЙГ ЗӨВ АШИГЛАЖ ӨР ЗЭЭЛНЭЭС САЛЖ АРД ТҮМЭНЭЭ САЙХАН АМЬДРУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БАС ТӨРИЙН ТОЛГОЙД 28 ЖИЛ СУУЛАА . МАНАН . ГАРСАН ҮР ДҮН НЬ МОНГОЛ ДАМПУУРАХАД ОЙРХОН,АРД ТҮМЭН НЬ АФРИК ШИГ ЯДУУРЛАА
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Иргэн (64.119.18.200)
    ЭНЭ ПИЗДАА МОНГОЛЫГ ХУДАЛДААД Л ИРНЭ ӨӨР ЭНЭ ПИЗДААД АРГА БАЙХГҮЙ ТЭГВЭЛ ЭНЭ ЛАЛАРИЙГ ШОРОНД ХИЙНЭ АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БАРЬЖ ЗЭЭЛ АВАХ ШААРДЛАГА ЭНЭ ПИЗДААД БАЙХГҮЙ ДУНДААСАН МӨНГӨ ШААДАГ ЛАЛАР МАНЫХАН
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Иргэн (64.119.18.200)
    ЭНЭ ПИЗДАА МОНГОЛЫГ ХУДАЛДААД Л ИРНЭ ӨӨР ЭНЭ ПИЗДААД АРГА БАЙХГҮЙ ТЭГВЭЛ ЭНЭ ЛАЛАРИЙГ ШОРОНД ХИЙНЭ АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БАРЬЖ ЗЭЭЛ АВАХ ШААРДЛАГА ЭНЭ ПИЗДААД БАЙХГҮЙ ДУНДААСАН МӨНГӨ ШААДАГ ЛАЛАР МАНЫХАН
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.160.69)
    Буцалтгүй тусламж, гадаад зээлийн зарцуулалтыг төр засаг огт хянаж шалгадаггүй, шалгах нь тэдэнд өөрсдөд нь ашиггүй учраас нэлэнхүйдээ хулгайн үүр уурхай болдог!!!!!
    2018 оны 09 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 36 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 44 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК